Налайх, Баянзүрхийн чиглэлд 2009 онд тавигдсан бохир усыг Төв цэвэрлэх байгууламжтай холбох шугамын ажилтай танилцлсан юм. Налайх дүүрэг байгуулагдсанаас хойш бохир усаа Туул голд шууд асгадаг байж, тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор 2009 онд шугам татаж бохир усыг Төв цэвэрлэх байгууламж руу шууд холбох шугам татсан байна. Энэ ажлыг ирэх сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгч ашиглатад оруулахаар болсон байна.
Мөн Барилга, хот байгуулалтын сайд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй XIV, VII, Яармагийн гүүрийн барилага, Буян-Ухаа-Шинэ Яармагийн чиглэлд баригдаж буй орон сууц, Баянголын амны орон сууц зэрэг найман барилгын барилга угсаралт, шугам сүлжээний ажилтай танилцлаа. Шугам, сүлжээний ажилтай танилцсан сайд Ц.Баярсайхан “Ажлаа аваад удаагүй ч тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц юу байгаа талаар газар дээр нь явж танилцлаа. Зарим шугам сүлжээний ажлын хөрөнгө оруулалт гацсан байна. Зарим нь гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас ч шалтгаалсан зүйл олон байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсэг танилцаж, хуралдаж, Засгийн газарт яаралтай өргөн мэдүүлж, шийдвэрлэх ажлуудаа танилцуулна” гэлээ.