Том Крузын “хямд” салалт

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Том Крузын “хямд” салалт

Холливудын жүжигчин хос Том Круз, Кэти Холмс нар хэл ам бололгүйгээр тохиролцоонд хүрч, хувийн амьдралдаа цэг тавьсан билээ. Харин тэдний салахдаа бие биендээ тавьсан нөхцөлүүдийн  зарим нь саяхнаас олонд ил болжээ. Жүжигчин Кэти Холмс Том Крузээс салахдаа охиноо асран халамжлах эрхийг авсан бөгөөд олон сая ам.долларын хөрөнгөтэй нөхрөөсөө охиныхоо тэтгэмж болгон жилд 400 мянган ам.доллар авахаар тохиролцсон аж. Тиймээс жүжигчин Том Круз охин Суригээ 18 нас хүртэл нь сар бүр 33 мянган ам.доллар өгөх бөгөөд мөн түүний эрүүл мэндийн даатгал, коллежийн сургалтын төлбөрийг төлөх гэнэ. Тэрбээр энэ бүх төлбөр тооцоог данснаасаа шууд шилжүүлж байхаар болжээ. Мөн хосууд охиноо дотуур байранд сургахгүй байхаар тохиролцож, охиныхоо сургуулийг Крузын шашин шүтлэгийг харгалзан үзэж сонгохоор болсон байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж