Хятадад спирт зөөдөг машин автобустай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Хятадад спирт зөөдөг машин автобустай мөргөлджээ

БНХАУ-н хойд хэсгийн Яньань хотын ойролцоох Баотоу-Маоминг хурдны зам дээр өнөөдөр метилийн спирт зөөдөг машин давхар автобустай мөргөлдөж, хоёулаа шатсан байна. Үүний улмаас 36 хүн нас барж, гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Осол Яньань хотын шатахуун түгээгүүрийн газраас 200 метрийн зайд болсон байна. Одоогоор ослын газар аврах албаныхан болон шинжээчид ажиллаж байгаа аж. Албаныхны мэдээлснээр машин, автобус хоёр мөргөлдөхөд зорчигчид бүгд унтаж явсан бөгөөд эхлээд автобус шатаж эхэлжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж