Иракт цуврал халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Иракт цуврал халдлага гарчээ

Иракийн Мосул хотод өчигдөр цуврал халдлага гарч, гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн дунд орон нутгийн зөвлөлийн гишүүн байжээ. Хэргийг тодруулбал, Мосул хотын цагдаагийн шалган нэвтрүүлэх рүү буутай этгээд дайрч, нэг цагдаа, нэг иргэний амийг хөнөөсөн бол үүний дараахан өөр нэг буутай этгээд Мосул хотын зөвлөлийн гишүүний гэр рүү халдаж, амийг нь хөөжээ. Өнгөрсөн баасан гаригийн шөнө мөн Иракийн Багдадын хойд хэсгийн ойролцоох нэгэн хотын цэргийн хамгаалалтын байр руу буутай этгээд халдаж, дөрвөн цэргийн амь насыг хөнөөсөн хэрг гарсан байна. Иракт зөвхөн энэ сард л гэхэд олныг хамарсан үймээн, самуун, халдлагын улмаас ойролцоогоор 246 хүн нас бараад байгаа аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж