
Өчигдөр эхэлсэн хагас шигшээ тоглолтод Япон, БНХАУ-ын багтай тааран 80:108-аар БНХАУ-ын баг ээлжит хожлоо аван одоогорр тэмцээнийг нэг ч хожигдолгүй үргэлжилүүлж байна. Мөн өчигдөр БНСУ, Ираны багуудын тоглолт болж, 96:93-аар БНСУ-гын баг ялан өнөөдөр алтын төлөө БНХАУ-ын багтай тоглохоор болсон юм. Харин Иран, Японы баг хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Өнөөздөр Буянт-Ухаа спорт цогцолборт сүүлийн хоёр шигшээ тоглолтын өмнө хасаг шигшээгээс хасагдсан Саудын Араб, Ливаны багууд 7, 8 дугаар байрны төлөө тоглох бол Тайвань, Филиппиний баг 5,6 дугаар байрны төлөө тоглоно.
Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр болох тоглолтын хуваарь:
14.00 цагт Саудын Араб, Ливан
16.00 цагт Тайвань, Филиппин
18.00 цагт Япон, Иран
20.00 цагт БНХАУ, БНСУ
16.00 цагт Тайвань, Филиппин
18.00 цагт Япон, Иран
20.00 цагт БНХАУ, БНСУ
А.Барсболд