Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн ням гаригт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийг 20-50 хувь нэмэгдүүлэх саналыг таницуулсан байгаа. Тэгвэл БШУЯ-наас энэ сарын 27-нд сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг эцэслэн шийдвэрлэсэн талаараа хариу өгөхөөр болжээ.
Д.ЖАРГАЛ