Хуучин МАХН хоёр салаагүй байхад энэ мэт жигүүр байгуулагчид нь намын удирдлагууддаа шантааж үзүүлж байгаад албан тушаалын бялуунаас хүртдэг жишиг байсан нь “Улаан сарнай”-г санаачлахад хүргэсэн бололтой. Гэвч МАХН-ынхан өчигдрийн бага чуулганаараа энэ мэт “дайсны” цэргүүддээ нэлээд шүүмжлэлтэй хандаж, бүр намаас хөөх хүртэл арга хэмжээ авах ёстой хэмээж зарим гишүүд нь санал гаргажээ. Ямар ч байсан эдийн засагч Н.Дашзэвэгийг намаас хөөх ёстой гэж гишүүд үзсэн аж, харин тэрбээр “Би Н.Энхбаяр даргаас албан ёсоор уучлал гуйж байна” гэсэн бол нийслэлийн түмтийн дарга н.Бямбасүрэн “Улаан сарнай” жигүүрээ татан буулгажээ.
Гэхдээ эдгээр эрхмүүдэд хариуцлага тооцох асуудлыг дахин намын Гүйцэтгэх товчооны хурлаар шийдвэрлэх гэнэ. Гүйцэтгэх товчооны хурал харин хэзээ болох нь одоогоор тодорхойгүй цаг хугацаа товлоогүй байна.