Сүхбаатарын гудамжийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын гудамжийг нээнэ

Сүхбаатарын гудамжинд Бага тойруугийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэлх 300 метр авто замын хөдөлгөөнийг маргааш өглөө 07.00 цагт нээнэ. Дээрхи замын хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлэн хязгаарлаж, авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тус гудамжны нийт хоёр км авто замын шинэчлэлтийг Хөгжлийн банкны санхүүжилтээр "Наранбулаг Хан" компани гүйцэтгэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж