Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийнхэнтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийнхэнтэй уулзана

Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай маргааш 06.00 цагт танилцаж, ажиллахаар болсон байна.  Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд маргаашнаас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус явж эхэлнэ. Мөн төрийн албан хаагчид хувийн унаанаас татгалзаж,  нийтийн тээврээр үйлчлүүлж эхлэх юм. 

Маргааш нийслэлийн удирдлагууд дараахи хуваарийн дагуу нийтийн тээврийн байгууллагуудад ажиллах юм байна.

Аж ахуйн нэгж байгууллагын нэр

Байршил

Үйлчилгээнд гарах автобусны тоо

Нийслэлийн удирдлага

Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын төлөөлөл

1.

“Тэнүүн-Огоо” ХХК

1-р бааз

БГД-ийн 20-р хороо

60

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

Газрын дарга П.Наранцэцэг

2.

“Автобус-1” НӨҮГ

ХУД-ийн

3-р хороо

103

Нийслэлийн
Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа

Орлогч дарга

Ч.Энхсайхан

3.

“Тэнүүн-Огоо” ХХК 2-р бааз

СБД Дамбадар-жаа

50

Улаанбаатар
хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат

Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам

4.

“Эрдэмтранс” ХХК

БГД-ийн 20-р хороо

98

Нийслэлийн
Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа

Хяналт шалгалтын хэлтсийн  дарга Ч.Болд

5.

“Цахилгаан тээвэр”  НӨҮГ

СХД-ийн 19-р хороо

70

Нийслэлийн
Засаг даргын нийгмийн хөгжлийн  асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү

Салбарын дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжийн дарга
Д.Дашдулам

6.

“Автобус-3” НӨҮГ

СБД-ийн

 2-р хороо

70

Нийслэлийн
Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
Н.Гантөмөр

Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж