Наймдугаар сарын 25-нд буюу өчигдөр эхэлсэн МАХН-ын бага чуулган шөнийн 01.40 цаг хүртэл хуралджээ. Тус нам бага чуулганаараа 2012 оны парламентийн сонгуулийн үр дүн, өнөөгийн нөхцөл байдлаа хэлэлцсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсон Н.Удвалын оронд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох ёстой байсан ч дараагийн бага чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Харин шинээр нарийн бичгийн дарга нарыг сонгож томилсон байна. Тодруулбал, МАХН-ын Нарийн бичгийн дарга нарт Төрийн байгуулалт хариуцсан нарийн бичгээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Чимидсүрэн, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Тулга, Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар Э.Батшугар, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг тус тус томилжээ.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор МАХН-ынхан Бага чуулганаараа ерөнхий нарийн бичгийг шинээр томилно хэмээж байсан юм. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлал сайд асан Г.Шийлэгдамбыг томилж магадгүй гэж байсан ч энэ удаагийн Бага чуулганаар эцэслэсэнгүй хойшлуулав.
Г.Дарь