
Ингэснээр төрийн албан хаагчид ажлын цагаар интернетээр “зугаалах”-аа больж, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэн, цаг ашиглалт сайжирна. Мөн төрийн 80 гаруй байгууллага хоорондоо сүлжээгээр мэдээлэл солилцох боломж бүрдэж, төрийн мэдээллийн аюулгүй байдал хангагдах юм. Үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, удирдлагаар хангах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.