Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр Бахрейн, Индонез, Сири, Энэтхэгийн багууд хоёрдугаар хэсгээс хасагдан 9-12 дугаар байрны төлөө өрсөлдөж байгаа. Харин өчигдөр эхэлсэн шигшээ тоглолтын дараа найман багаас Тайвань, Саудын Араб, Филиппин, Ливаны багууд хагас шигшээд шалгарч чадаагүй тул өнөөдөр 5-8 дугаар байрны төлөө тойргоор тоглох юм.
Өнөөдөр 18.00 цагт тэмцээний хагас шигшээ тоглолт Япон, Хятадын хооронд эхэлнэ. Хятадын баг тэмцээн эхэлсэнээс хойш нэг ч ялагдалгүй тоглолтыг тэргүүлсээр яваа юм. Түүний араас нэг хожигдолтойгоор Иран, БНСУ-гын тамирчид удаалж байгаа.
Тус цоцолцорт 20.00 цагт БНСУ, Ираны багууд хүч үзнэ. Эдгээр хоёр тоглолтын ялагчид маргааш аваргын төлөө тоглох эрхтэй болох бол ялагдсан багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
А.БАРСБОЛД