
Юлия Тимошенкогийн танхимын 2008 оноос хойших үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг Америкийн Trout Cacheris, PLLC компаниар хийлгэхээр Украины Засгийн газар шийдсэн байна.
Компанийн удирдлага Плато Качерис ба Боб Траут өмнө нь АНУ-ын Хууль зүйн яаманд прокурор хийж байсан туршлагатай хүмүүс гэдгийг украинчууд онцолж байна. Мөн Америкийн компани Украинд арилжааны сонирхол байхгүй бөгөөд тус орны улс төр, санхүүгийн элиттай холбоотой биш гэж Засгийн газар нь санууллаа. Trout Cacheris компани нь АНУ ба бусад гадаад орнуудад төрийн байгууллагын санхүүгийн гэмт хэргийн талаар ажилласан туршлагатай гэнэ. Украины Засгийн газартай байгуулсан гэрээний зардлыг уү компанид Украины төсвөөс төлөхөөр болов.
Ерөнхий сайдаар Николай Азаров томилогдсоны дараа Украины Ерөнхий прокурорын газраас өмнөх Засгийн газрын үйл ажиллагаагаар 30 орчим эрүүгийн хэрэг нээсэн байна. Тимошенкогийн Засгийн газар Украинд 12 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж Азаров үзэж байна.