“Өвөрхангай-түншлэл 2012” үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

“Өвөрхангай-түншлэл 2012” үзэсгэлэн худалдаа болно

“Өвөрхангай-түншлэл 2012” үзэсгэлэн худалдааг Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран есдүгээр сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ нь 12 дахь жилдээ болж буй бөгөөд орон нутагт бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлан таниулах, зах зээлээ тэлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох гэнэ. Үзэсгэлэн худалдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Аюуш баатар”-ын талбайд болох бөгөөд энэ үеэр бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэхээс гадна “Алтан намар” ургацын баяр, “Бизнес фестиваль”, Шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ. Үүнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид 99012943 дугаарын утсанд хандан, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх боломжтой юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж