Хамгийн үнэтэй орон сууц Азийн рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй орон сууц Азийн рекорд тогтоов

Хонгконгод нийтийн зориулалттай нэгэн тансаг орон сууц 61 сая ам.доллараар зарагдсанаараа Хятадад хамгийн өндөр үнээр зарагдсан рекорд амжилтыг тогтоожээ.  Хонгконгийн Economic Journal-д мэдээлснээр нэрээ  нууцалсан  нэгэн эр иж бүрэн тавилгатай дээрх тансаг орон сууцыг худалдан авсан байна. Энэхүү нийтийн орон сууц нь 12 давхар бөгөөд  Азийн хамгийн үнэтэй нийтийн орон сууц, дэлхийд Лондоны “One Hyde Park”-ийн дараа орох хоёр дахь хамгийн үнэтэй нь болж байгаа юм байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр худалдан авагч дээрх орон сууцыг өндөр үнээр хөлслүүлэх гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж