ЮНЕСКО-гийн төлөөллүүд уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн төлөөллүүд уулзалт хийлээ

Зүүн Азийн дэд бүсийн орнуудын ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичиг дарга нарын 12 дахь удаагийн уулзалт өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Энэхүү олон улсын уулзалтад Зүүн Азийн орнууд болох БНХАУ, БНСУ, Япон Улс, Монгол Улс болон Макаогийн Тусгай захиргааны бүсийн төлөөллүүд оролцжээ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан, ноён Коичиро Мацуура, олон улсын ажиглагчид болон бусад төлөөлөгчид оролцсон уг уулзалтаар 2010-2011 оны бүс нутгийн хэмжээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа болон  2012-2013 оны төлөвлөгөө, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн байна. 

Сонирхуулахад, Зүүн Азийн хүүхдийн Урлагийн Их наадмын үеэр нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж