Бизнес эрхлэгчдээс санал авч байна

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдээс санал авч байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим шинэ Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтаах саналаа илгээхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээллээ. Гэхдээ ирэх дөрвөн жилийн эдийн засаг, нийгмийн бодлого,  хэрэгжилтэд оруулах санал илүү боловсронгуй байх ёстой гэсэн үзэл баримтлалын дагуу МҮХАҮТ-аас дээрх чиглэлээр бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжээс саналыг хүлээн авч байна. Тухайлбал, бизнесийн эрх зүйн орчин, нөхцөл, үйл ажиллагааны зөвшөөрөл, татвар хураалт гээд бизнес эрхлэгчдэд тулгардаг бүхий л асуудал, саналыг хүлээн авч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналдаа нэгтгэх боломжтой гэнэ. Ингэхдээ санал зөвхөн хүлээн авах бус, гүйцэтгэлийн талаар эргэх холбоотой ажиллах юм байна.

“МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл  УИХ-ын гишүүнээр сонгогдож, Танхим хууль тогтоох дээд байгууллагад анх удаа өөрийн төлөөлөлтэй болсон нь Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдолтой” хэмээн албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж