“Залуучууд хөгжлийн төв” үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

“Залуучууд хөгжлийн төв” үүдээ нээлээ

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар номын сангийн харьяа "Нацагдорж"-ийн номын санг УИХ -ын гишүүн Л.Болдын дэмжлэгтэйгээр шинэчлэн тохижуулж ашиглалтад хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр "Нутгийн шийдэл" төрийн бус байгууллагаас тус дүүрэгт амьдардаг 10 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулсан байна.

Мөн Хан-Уул дүүргийн залуучуудын байгууллага Монголын залуучуудын байгууллагын салбар зөвлөл, дүүргийн Скаутын зөвлөл хамтран залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх "Залуучууд хөгжлийн төв"-ийн төслийг бичжээ. Энэ төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болдод санал тавьснаар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд орших Д.Нацагдоржийн нэрэмжил энэхүү номын санг ийнхүү шинэчлэн тохижуулжээ. Уг номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулж  оюутан залууст хичээл номоо хийх, интернет орчинд холбогдох, хурал цуглаан хийх заал гээд бүхий л хэрэгцээг хангасан орчин үеийн номын сан болгосон байна. Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон хоёр гишүүн дүүргийнхээ оюутан залуусыг дэмжих үүднээс “Хоггүй дүүрэг” нэртэй эссэ бичлэгийн уралдаан зарласан байна. Энэхүү уралдаанд идэвхитэй оролцон 10 оюутанд ийнхүү өнөөдөр "Нутгийн шийдэл сан"-гаас тус түр 1000 долларын сургалтын тэтгэлэг гардуулсан юм. “Нутгийн шийдэл” сангийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2007 оноос хойш ажиллаж байгаа юм. Энэхүү сан өмнө нь хоёр ч удаа оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулж байсан юм. “Залуучууд хөгжлийн төв”-ийн нээлтйн ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар болон Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А. Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, “Нутгийн шийдэл” сангийн удирдлагууд болон иргэд, оюутнууд оролцлоо.

Ц.ЦЭЦЭГМАА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж