Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Тэртээ 91 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн бөгөөд үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо ийнхүү албан ёсоор нэгтгэж байжээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газар анх 1997 онд тогтоол гаргаснаар жил бүр наймдугаар сарын 25-нд залуучуудын өдрийг тэмдэглэх болж, даруй 15 жилийг ардаа орхижээ.
У.БОЛОР