Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны ээлжит хуралдаанаа хийв. Төрийн ордныг нээлттэй болгох ажлын явцтай Засгийн газрын тэргүүн өчигдөр танилцсан бөгөөд анхны хуралдаанаараа энэ асуудлыг шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу наймдугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох юм.

Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно. Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгууль, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж