Японы Окинава аралд хүчтэй хар салхи дэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

Японы Окинава аралд хүчтэй хар салхи дэгджээ

Японы өмнө зүгт орших Окинава аралд өчигдөр шөнө буюу баасан гаригийн шөнө дунд 162 километр цагийн хурдтай хүчтэй хар салхи дэгджээ. Окинава арлын эргийн хамгаалалтын албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд тус аралд иймэрхүү хүчтэй хар салхи дэгдэж байгаагүй гэнэ. Арлын эрэг орчмоор дэгдсэн энэхүү хүчтэй салхи орон нутгийн цагаар 05:00 цагийн үед улам ширүүсч, 400 километр цагийн хурдтайгаар Окинава арлын ойролцоох Минами-Дайто аралд хүрч очсон байна. Японы Цаг агаар судлалын төвөөс мэдээлснээр Окинава арлын ойролцоо олон жижиг арлууд оршдог учраас иймэрхүү хүчтэй салхи дэгдэх үзэгдэл элбэг байдаг гэнэ. Гэсэн хэдий ч өнгөрсөн шөнийн салхи сүүлийн гурван жилд  болж байгаагүй хүчтэй салхи болж байна хэмээн албаныхан мэдээлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж