“Тайванийн боловсрол-2012” үзэсгэлэн яармаг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

“Тайванийн боловсрол-2012” үзэсгэлэн яармаг эхэллээ

“Тайванийн боловсрол-2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Үзэсгэлэн яармагийг Монгол-Тайванийн боловсрол, соёл солилцооны төв, “Глобал удирдагч” дээд сургууль, Тайванийн боловсролын яам хамтран ийнхүү наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ нь дөрөв дэх жилдээ болж буй бөгөөд Тайванийн 30 гаруй дээд сургуулиуд үйл ажиллагаагаа танилцуулах ажээ. Үзэсгэлэн яармагийн ач холбогдол нь  хоёр улсын боловсролын салбарт ахиц дэвшил гарах замаар гадаад харилцаа сайжрах учиртай болохыг албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж