
Их Британий хатан хааны нөхөр Хунтайж Филип Паралимпийн нээлтэнд оролцохгүй хэмээн Букингемийн ордноос өчигдөр буюу баасан гаригт мэдээлжээ. Гэсэн хэдий ч Хатан хаан II Элизабет нээлтийн үйл ажиллагаанд өөрөө оролцох болсон гэнэ. Өдгөө 91 настай Английн язгууртан тэрбээр зүрх нь муудсаны улмаас одоогийн байдлаар тавдахь өдрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ сарын 29-нд болох Паралимпийн нээлтийн үйл ажиллагаанд Хатан хаан II Элизабет нөхөр Хунтайж Филипийн хамтаар оролцоно хэмээн өнгөрсөн лхагва гаригт мэдээлж байжээ. Ийнхүү 2012 оны Паралимпийн нээлтийн үйл ажиллагаанд тэд хамтдаа оролцоно хэмээн амлаж байсан ч Хунтайжийн биеийн байдлаас болоод Хатан хаан ганцаараа нээлтийн ажиллаганд оролцох болсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Хунтайж Филип ирэх даваа гаригт эмнэлэгээс гарч, Шотланд дахь зуны ордондоо үргэлжлүүлэн амрах аж. Хунтайжийн шадар туслахуудын мэдээлснээр түүний биеийн байдал өмнөхөөсөө сайжирсан ч түүнд хамгийн хэрэгтэй зүйл нь амралт болоод байгаа гэнэ.
Э.АНХТУЯА