Иранд тусалж байсан бизнесмен хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Иранд тусалж байсан бизнесмен хэргээ хүлээв

Гуам арал. maps.google.com  сайтын зураг

Тайванийн бизнесмен Ираны цэргийн аж үйлдвэрт нийлүүлэлт хийж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Associated Press агентлагийн дамжуулснаар И-Лань Чэнь (Yi-Lan Chen) Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчин Иранд хоёрдмол зориулалттай барааны экспортыг хийсэн хуйвалдаанд оролцож байсан хэргээ хүлээжээ.
Пуужин ба нисгэггүй онгоц бүтээхэд ашиглаж болох барааны тухай энд өгүүлэгдэж байна. Хуулийн ийм зөрчил нь 20 жил хүртэл хоригдох ялтай. Чэнь мөрдөн байцаалттай хамтарч байгаа учир бага хугацаагаар шийтгэгдэнэ гэж Associated Press бичжээ. Шоронд хоригдох ялаас гадна бизнесменийг хоёр сая хүртэл ам.доллараар торгож магадгүй. Дөчин настай Чэньд ялыг нь долдугаар сарын 30-нд сонсгох юм байна.
Тайванийн бизнесменийг АНУ-ын харъяа Гуам арал дээр энэ жилийн хоёрдугаар сард биривчилсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад  Чэнь 2007 оноос хойш 30 удаа хориотой барааг Иранд нийлүүлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж