Пакистанд баригдсан талиб хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Пакистанд баригдсан талиб хэргээ хүлээв

Таймс-сквер дэх тэсрэх төхөөрөмжтөй машин. CNN телевизийн суваг

Пакистанд баривчлагдсан хүн Нью-Йоркийн Таймс-сквер гудамжинд бүтэлгүйтсэн террорыг зохион байгуулахад оролцсон гэж хэргээ хүлээжээ. The Washington Post сонины мэдээнээс ишлэн энэ сарын 14-ний өдөр Reuters мэдээлсэн байна. Тэр баривчлагдсан хүн нь талибуудтай холбоотой байснаас тэр хөдөлгөөн уг аллагыг үйлдэх гэж байсан гэх сэжгийг баталж байгаа аж.
Нэр нь хэлэгдээгүй тэр хүн террорыг гүйцэтгэгч гэх Файзал Шахзадыг Пакистанд ирээд бөмбөг бэлтгэх сургуульд хийхэд нь тусалсан гэнэ. Гэхдээ түүний ярьсан нь Шахзадын өгсөн мэдүүлэгтэй зөрж буйг байцаалттай танилцсан албан ёсны эх сурвалжууд хэлж байна. Тавдугаар сарын 4-нд Таймс-скверын хэрэгтэй холбоотой гэх хэдэн хүнийг Пакистанд барьсан байв. The Washington Post сонинд бичигдсэн хүн тэдний нэг нь мөн үү үгүй юу гэдэг нь тодорхойгүй ажээ. Террор гэж ангилагдсан хэрэг явдал 2010 оны тавдугаар сарын 1-нд Таймс-сквер гудамжинд болсон юм. Гудамжны наймаачин машины ачааны тэвшнээс утаа гарч байсныг цагдаад мэдэгджээ. Тэнд тэмтрэх төхөөрөмж байсан аж. Тавдугаар сарын 4-нд пакистан гаралтай Файзал Шахзадыг Нью-Йоркийн нисэх буудалд Дубай руу нисэх гэж байхад нь саатуулжээ. Шахзад уг хэргийг ганцаараа зохион байгуулсан гэдгээ хүлээсэн байна. Хожим энэ хэрэгтэй холбоотой гурван хүнийг Америкийн цагдаагийнхан барьсан юм. Тэд Шахзадтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж