Батсуурь аваргад зориулж хөшөө босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Батсуурь аваргад зориулж хөшөө босгожээ

Алтай нутгаас төрөн гарсан Монгол Улсын  Дархан аварга Шаравын Батсуурийн 90 насны ой энэ жил тохиож буй аж. Арван жилийн өмнө 80 насны ойгоор нь Говь-Алтай аймгийн төв Алтай хотонд хөшөөг нь босгож байсан бол  энэ удаад  түүний дурсгалыг  мөнхжүүлж,  төрсөн нутаг  Жаргалант  суманд  түүний хөшөөг үр хүүхдүүд нь босгосон байна.  Аавынхаа  90 насны ойг угтаж  хүү Б.Батсайхан , охин Б.Нарантуяа нар санаачлан  ойн арга хэмжээг  зохион байгуулж байгаа аж.  Алтай нутгаас улсын цолтой гучаад бөх төрсөн байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн өндөр цолтой нь Ш.Батсуурь аварга аж. Тэрээр 1947 онд аймгийн арслан цолтой байхдаа анх удаа улсын баяр наадамд зодоглож түрүүлж байсан түүхтэй гэнэ.  

                                                                                                                                            Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж