Бичигт боомтын 20 жилийн ой болов

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Бичигт боомтын 20 жилийн ой болов

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигт боомт 20 жилийн ойгоо тэмдэглэв. Анх хоёр улсын гэрээний дагуу 1992 оны 6 дугаар сараас улирал бүрийн эхний сард 15 хоногоор ажиллаж байсан тус боомт хорин жилийн хугацаанд олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт болж өргөжин газрын тос, нүүрс, молбиден тээвэрлэн экспортод гаргаж, зүүн аймгуудын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдаанд голлох үүргийг гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн жилээс тус боомтод захиргааны алба байгуулагдаж хил, гааль хяналтын байгууллагуудын албан хаагчдын нийгмийн асуудал, ажиллах боломж нөхцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хорин жилийн ойн өдөр баярын хурал хийж, шүдлэн, дааган насны морины уралдаан, үзэмчин болон монгол бөхийн барилдаан, сурын харваа болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст болон Бичигт боомтод үнэт ховор ном, марк, гэрэл зургийн үзэсгэлэн, монголын бараа бүтээгдэхүүний худалдаа, монгол бичгийн тэмцээн , болон монгол үндэсний дээл хуцасны гоёлын үзүүлбэр гаргасан байна. Мөн энэ үеэр Монголын орчин үеийн хөгжмийн зарим хамтлаг, дуучдын тоглолт хоёр талд болжээ.

                                                                                 Г.Сүхээ  / Сүхбаатар /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж