Алтыг автомат борлуулагчаар худалдаж эхлэв | News.MN

Алтыг автомат борлуулагчаар худалдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Алтыг автомат борлуулагчаар худалдаж эхлэв

Гэрэл зургийг  сайта polyusgold.com

Абу-Даби дахь Emirates Palace буудалд "Gold To Go" ("Алт чамтай") гэсэн нэртэй алтан гулдмай худалдах автомат борлуулагчаар зарж эхэлсэн байна. Arabian Business мэдээлснээр 24 каратын алтны нэг, тав, 10 гр болон нэг унцийг (31,1 грамм) автоматаас авч болох гэнэ. Үнэ нь жингээсээ хамааран 175-4645 дирхам (ойролцоогоор 48-1269 ам.доллар) болж байна.
Мөн автоматаас Канад, Австрали, Өмнөд Африкийн бэлгэдэлтэй алтан зоосыг авч болох ажээ. Автоматад 10 секунд тутамд дэлхийн зах зээлийн алтны үнэ ханшийг гаргаж байх компьютерыг байрлуулж өгсөн байна. Тавдугаар сарын 13-нд Нью-Йоркийн бирж дээр унци алт 1237 ам.доллар байлаа.
Өнгөрсөн жилийн зургадугаар сард алтан гулдмай худалдах автоматыг Германы Франкфуртын буудалд тавьсан байлаа. Gold-Super-Markt компанийн автомат нэг, 5 ба 10-граммын жинтай алтыг худалдаж байгаа аж.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж