Буудал дутуу явсан автобусыг мэдэгдэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Буудал дутуу явсан автобусыг мэдэгдэх хэрэгтэй гэв

Манай сайтанд 29 номерын ТЭЦ-3 чиглэлийн автобус удаа дараа чиглэлдээ хүрэхгүйгээр замаасаа буцаж эргэдэг тухай гомдол ирсэн юм.

Энэ дагуу Нийтийн тээврийн газраас тодруулахад “Нийтийн тээврийн газраас чиглэлийн тухайд ямар нэгэн шийдвэр гаргаж, өөрчлөлт оруулаагүй. Чиглэлээрээ л явах ёстой. Хэрэв чиглэлдээ хүрэхгүй байгаа бол тухайн жолоочоос хамаарах асуудал бөгөөд хариуцлага тооцно” гэсэн тайлбарыг өглөө.

Тэгэхээр автобусны чиглэл өөрчлөгдөөгүй, жолоочийн хариуцлагагүй байдлаас болж иргэд ийнхүү хохирч байгаа юм байна.

Тиймээс зөрчил гаргасан автобусны улсын дугаарыг тэмдэглэн авч, Нийтийн тээврийн газрын 326352 дугаарын утсанд хандах хэрэгтэй юм байна. Ингэснээр тухайн автобусны жолоочийн ажил үүргээ буруу хийсэн нь тогтоогдож, зөрчил гаргасан бол тухайн автобус компанид болон жолоочид нь торгууль оногдуулах байдлаар арга хэмжээ авдаг ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж