Монголын хөдөө аж ахуйн салбарт БНХАУ-аас 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болж, малчдад 3000, тариалан эрхлэгчдэд 5000 нийт 8000 бага оврын трактор Хятад улсаас нийлүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3000 орчим трактор оруулж ирээд байгаа бөгөөд хадлангийн зориулалттай трактор 1262, газар тариалангийн зориулалттай 256 ширхгийг олгосон байна. Үүнээс Сэлэнгэ, Төв аймгууд хамгийн их буюу нийт 300 ширхэг трактор авчээ. Бусад аймагт хүсэлтийн дагуу өнөөөдрийн байдлаар 50 хувь нь тараагдсан байна. Трактор бүрийн үнэ таван сая төгрөг бөгөөд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өрхийн тариалан эрхлэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа аж.