Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт тэмцээний хоёрдугаар хэсгээс хасагдсан Сири, Бахрейн, Энэтхэг, Индонезын багууд 9-12 дугаар байрны төлөө тоглолоо.
Буянт-Ухаа спорт цогцолборт 10.00 цагт Сири, Бахрейны тоглолт болж, 80:70-аар Сирийн баг гурав дахь хожлоо аван есдүгээр байрт шалгарсан бол 12.00 цагт Энэтхэг, Индонезийн баг тоглон 67:53-аар Энэтхэгийн баг ялалт байгуулан тэмцээний аравдугаар байрт шалгарлаа. Харин хожигдсон хоёр багийн хувьд адилхан нэг хожилтой байсан тул бөмбөг тоолон Бахрейн баг 11-р байрт, Индонезийн баг 12 дугаар байрт тус тус шалгарлаа.
Буянт-Ухаа спорт цогцолборт 14.00 цагт Тайвань, Японы тоглолт эхэлсэн ба одоогоор хоёрдугаар үедээ 29:31-ээр Ядоны баг хошуучилж байна.
Финалын шатанд:
- 14.00 цагт Тайвань, Япон
- 16.00 цагт Суадын Араб, БНХАУ
- 18.00 цагт БНСУ, Филиппин
- 20.00 цагт Ливан, Ираны тоглолтууд тус тус болно.
А.Барсболд