Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт тэмцээний хоёрдугаар хэсгээс хасагдсан Сири, Бахрейн, Энэтхэг, Индонезын баг өнөөдөр 9-12 дугаар байрны төлөө тоглож байна.
Буянт-Ухаа спорт цогцолборт 10.00 цагт Сири, Бахрейны багын тоглолт болж 80:70 Сирийн баг ялан хоёрдугаар хэсэгт гурав дахь хожлоо авсанаар ААШТ-2012-ын есдүгээр байранд орлоо.
Одоо тус цогцолборт Энэтхэг, Индонезийн багийн тоглолт үргэлжилж байгаа юм. Харин энэ тоглолтын дараа 14.00 цагт тэмцээний шигшээ тоглолтууд эхэлнэ.
Финалын шатанд:
14.00 цагт Тайвань, Япон
16.00 цагт Суадын Араб, БНХАУ
18.00 цагт БНСУ, Филиппин
20.00 цагт Ливан, Ираны тоглолтууд тус тус болно.
А.БАРСБОЛД