Тайвань шинэ сортын цагаан будаа тариална

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Тайвань шинэ сортын цагаан будаа тариална

Тайванийн Хүнсний эрдэм шинжилгээний төвийн судлаачдын баг өчигдөр буюу пүрэв гаригт  нэгэн шинэ сортын цагаан будааг  туршилтын журмаар тариалах гэж байгааг мэдээлжээ.

Энэхүү шинэ сортын цагаан будаа нь Тайванийн хүн амын тодорхой хэсгийг эзлэх ахмад настан, хөгшдөд зориулсан илүү амархан шингэдэг, тэжээллэг чанарын будаа гэнэ.

Судалгааны багийн эрдэмтдийн мэдээлснээр уг шинэ сортын будааг Тайванийн баруун хэсэгт орших Маоли дүүрэгт тариалах юм байна. Уг судалгааны багийн гишүүн Чан Су Жиний мэдээлснээр уг будаа нь мөн оюун ухаан, тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна чихэрлэг амттай гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн туршилтын журмаар тариалж эхлэх цагаан будаа жилийн дараа эхний ургацаа өгөх юм байна. Тайванийн нийт 23 сая хүн амын 10.7 хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдний долоон хувь нь тархины ой санамж муудсан эмгэгтэй гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж