Н.Наранбаатар ерөнхий найруулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатар ерөнхий найруулагч боллоо

Монголын драмын урлагт энэ цагийн өнгийг тодорхойлж яваа шилдэг найруулагчдын нэг бол яах аргагүй найруулагч Н.Наранбаатар юм.

Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард драмын тайзнаа амилах алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тавихаар болсон юм. Н.Наранбаатар найруулагч драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24 настайдаа “Бооцоо” жүжгийг тайзнаа тавьж, урлагт менежментийн хувьсгал хийн босго өндөртэй УДЭТ-т найруулагч болсон гэдэг.

Мөн тэрбээр жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нартай хамтарч “Драмын 4” нэртэй хамтлаг байгуулан дуулж, жүжиглэж, кино бүтээж, мюзикл тавин, тайз дэлгэцийн бүх л салбарт авьяас билгээ сорьж яваа нэгэн. Тэгвэл өчигдөр УДЭТ-ын жүжигчин, найруулагчийн албан тушаал дээр байсан Б.Наранбаатар Гавьяат жүжигчин Ч.Найдандоржоос ерөнхий найруулагчийн албан тушаалыг хүлээн авлаа. “Гамлет” жүжгийг тайзнаа амилах мөчийг хоног тоолон хүлээж суугаа үзэгчдийнх нь өмнөөс найруулагч Н.Наранбаатарт баяр хүргэе.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж