Таэквондогийн Европын АШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Таэквондогийн Европын АШТ үргэлжилж байна

Таэквондогийн европын шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ленинград хотын "Юбилейный" спорт цогцолборт болж байгаа тус тэмцээний эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 57 кг-ын тоглолтууд өнөөдөр болж өнгөрчээ. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын тамирчин Алексей Никитин, Туркийн багийн Сирвет Тазегультай финалд өрсөлдсөн байна. Хоёр тоглогчийн тоглолт онц сонирхолтой болсон бөгөөд сүүлийн мөчид хийсэн Тазегулийн цохилт ялалтын оноог авчирсан байна. Ингэснээр  7:6 ийн харьцаагаар Никитинийг хожиж, Европын аварга болжээ. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  Бээжингийн олимпийн финалд азгүй байдлаар хожигдож байсан Израилийн залуу тамирчин Сеттлер Украйны тамирчинтай аваргын төлөөх тулааныг хийсэн юм. Сеттлерийн хувьд тоглолтын турш илт илүүрхэн тоглож, аваргалснаар уг тэмцээнээс Израйлчуудын анхны алтан медалийг хүртсэн байна. Энэ жингийн хүрэл медалийг францын тамирчин хүртжээ. Маргааш тус тэмцээний сүүлийн өдөр бөгөөд, хүнд жингийн аваргууд тодорно.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж