Тэд “Өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зорчигчдыг бүртгэх танхимын хогийн савнаас ууттай үл мэдэгдэх тэсрэх бодис олдсон. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан. Шалгалтаар тэр нь сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсан. Тиймээс тэр зүйлийг хэн авчирсан болохыг тогтоохоор ажиллаж байна. Одоо олон улсын нислэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд зорчигчдын нислэг саатсан хохирлыг тухайн авиа компаниуд нь хариуцахаар болсон” гэв.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг бодисыг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилтад оролцсон америк цэргүүд үлдээгээд явсан байж болзошгүй гэнэ. Учир нь “Хааны эрэлд-2012” хээрийн сургуулилтад оролцсон Америкийн баг өнөөдөр нутаг буцсан бөгөөд онгоцонд оруулж болохгүй эд материалын жагсаалтад бүртгэгдсэн зүйлийг хогийн саванд үлдээсэн байж магадгүй байгаа аж.
Б.ЧИМЭГ