
Дээрх уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөнд зориулсан НҮБ-ын “Green Climate” сангаас цөлжилт болоод цаг агаарын өөрчлөлтөнд орсон хөгжил буурай орнуудад дэмжлэг үзүүлэх тухай авч хэлэлцсэн аж.
Уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой НҮБ-ын “Green Climate” санд 2011 оноос 194 улс орон нэгдсэн байна. 2011 оны есдүгээр сард хуралдсан НҮБын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцжээ.
Харин дээрх уулзалтаар 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларыг тус санд төвлөрүүлэх зорилтыг тавьсан аж. Дэлхий дээр жил бүр 12 сая ректар буюу Швейцарийн газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцүү газар цөлжилтөнд өртдөг байна.