Жизель Бундхан хөл хүнд гэдгээ зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Жизель Бундхан хөл хүнд гэдгээ зарлажээ

Бразилийн загвар өмсөгч, үзэсгэлэнт Жизель Бундхан хоёр дахь хүүхдээ
төрүүлэх гэнэ. Тэрбээр одоо таван сартай жирэмсэн юм байна. Өмнө нь
хэвлэлийнхэнд энэ талаар ам нээгээгүй байсан ч саяхан оролцсон
телевизийн нэгэн ток шоуны үеэр энэ талаар ярьжээ.

Бундхан, түүний нөхөр хөл бөмбөгчин Том Брейди нар одоо хоёр настай
Бенжанмин Рейн Брейди хэмээх хүүтэй юм. Алдартай хос 2009 онд гэрлэж,
дэлхийн хамгийн их орлоготой гэр бүлийн тоонд одоо ч багтдаг билээ.

Б.МАРАЛ
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж