Хятад улс АНУ-д хүрэх чадалтай пуужин туршив

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Хятад улс АНУ-д хүрэх чадалтай пуужин туршив

БНХАУ Вашингтон, Москвад хүрч тусах чадалтай тив алгасах цоо шинэ цөмийн пуужин туршсан талаар Америкийн батлан хамгаалахын салбарын нэр хүндтэй сэтгүүл “Jane’s De­fence Weekly’’-д мэдээлснийг өчигдөр “Интерфакс” агентлаг уламжиллаа. “Дунфэн-41” хэмээх энэ пуужин тус тусдаа байгаа олох зориулалт бүхий цөмийн 10 цэнэгт хошууг 10-14 мянган километр холд тээхээс гадна пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг төөрөлдүүлэх чадвартай ажээ.

Хятадууд шинэ пуужин бүтээж туршсан нь Америкийн цэргийнхний болгоомжлолыг төрүүлж байгаа бөгөөд уг пуужинг АНУ-ын нутагт тусгах зориулалтаар тусгайлан бүтээсэн гэж үзэж байна. Харин Хятадын батлан хамгаалахын мэргэжилтэн Вэй Гоань “The Global Times” сонинд ярилцлага өгөхдөө, пуужин туршсан гэдгийг үгүйсгэсэн боловч, БНХАУ-ын Артиллерийн хоёрдугаар корпус дэлхийн аль ч цэгт хүрэх чадалтай, тив алгасагч шинэ үеийн баллистик пуужин бүтээхээр ажиллаж байгаа гэдгийг нотолжээ.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж