МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд ахмад агрономич, тариаланчдыг хүлээн авч уулзахаар болсон байна.
Монгол Улсын Засгийн газраас 2007 оноос эхлүүлэн “Атар газар эзэмших III” аяныг орон даяар зохион байгуулснаар амжилтад хүрч газар, тариалангийн салбарт эргэлт ирсэн юм. Энэ эргэлтийн дүнд Монгол Улс дотоодынхоо хэрэгцээгээр 100 хувь улаан буудай, зарим нэр төрлийн хүнсний ногооны хэрэглээгээ хангах бололцоо бүрдсэн билээ. Түүнчлэн газар тариалангийн салбарт технологийн шинэчлэл ирж, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талд тариаланчид идэвхийлэн ажиллах болсон. Энэ бүхэн нь МАН-ыг Засгийн газар тэргүүлэн ажиллаж байх үетэй нь холбоотой тул ийнхүү МАН-ын дарга тариаланчидтай уулзаж санал бодлыг нь сонсохоор төлөвлөсөн болотой.
Г.ДАРЬ