“Уурхайчин” клубын харваачид алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

“Уурхайчин” клубын харваачид алтан медаль хүртлээ

Монголын үндэсний сурын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 8-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд хот хөдөөгийн нийлсэн 18 багийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсноос “Багануур” К-ийн дэргэдэх “Уурхайчин” багийн харваачид нэгдүгээр байранд шалгарч алтан медалийн эзэд болж амжилтын хуудсаа нэгээр нэмлээ. Тус багт Монгол улсын хошой мэргэн Д.Нямсүрэн, сурын спортын мастер Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар, Х.Наяанчулуун, сурын спортын дэд мастер Х.Сайнбилэг, Н.Базарсүрэн, Ш.Сүхтөмөр зэрэг уурхайчдаас бүрдсэн олон сайн харваачид байдаг байна. Улсын аваргын алтан медаль хүртээд ирсэн баг тамирчдаа “Багануур” ХК-ийн удирдлагууд 2012.08.23-ны өдөр хүлээн авч талархал илэрхийллээ. Багийн улсын аварга шалгаруулах үндэсний сурын тэмцээн ирэх жил Дорнод аймагт болох юм байна.

Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж