Хятад Сирид 4.7 сая ам.доллар хандивлана

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Хятад Сирид 4.7 сая ам.доллар хандивлана

Хятад улс Йордан болоод Ливан улс руу үй олноороо дүрвэж байгаа Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр 30 сая юань буюу 4.7 сая ам.долларыг хандивлахаар болсныг өчигдөр албан ёсоор мэдэгджээ.

Энэхүү хүмүүнлэгийн тусламж Хятад улсын зүгээс Сирийн ард түмэнд нөхөрсгөөр тусламж үзүүлж буй явдал хэмээн Синхуа агентлаг мэдээлсэн байна. Сири улсад олон сарын турш үргэлжилж буй цус урсгасан  зэвсэгт мөргөлдөөний улмаас  тус улсын 1.2 сая иргэн  ойролцоох хөрш орнууд руу  дүрвэсэн аж.

НҮБ-ын өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдлээр  Сири улсад 17,000 хүн амиа алдаж, Дамаскийн ойролцоох 37 хот тосгон дайны хөлд нэрвэгджээ. Синхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс олон улсын хүмүүнлэгийн байгууллага болох “Улаан загалмай”-гаар дамжуулж хоёр сая ам.долларын тусламж  Сирид үзүүлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж