Байнгын хороо хуралдах танхимыг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Байнгын хороо хуралдах танхимыг нэмнэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 29-нд зарлан хуралдуулахаар тов зарлаад байна.  Харин түүнээс урьтаж УИХ-ын Тамгын газар байнгын хороо хуралдах танхимыг нэгээр нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах “А”, “Б”, “В” танхимд тус бүр байнгын хорооны хуралдаан болохын зэрэгцээ намын бүлгүүд хуралдаж ирсэн. Энэ ч үүднээс ойролцоо байрлалтай танхимыг байнгын хороо хуралдах боломжоор хангахаар шийдсэн бололтой,  парламентын сэтгүүлчдийн өрөө буюу хэвлэлийн хурал зохион байгуулдаг “Г” танхимыг Тамгын газрынхан байнгын хорооны танхим болгож мэдэх аж. Энэ тохиолдолд сэтгүүлчдийн байрыг дөрвөн давхарт байрлах Нутгийн удирдлагын танхимд шилжүүлж магадгүй юм байна. Гэхдээ эцсийн шийдэл гаргаагүй байгаа гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж