Харвуул наадмын аваргууд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Харвуул наадмын аваргууд тодорчээ

Монголын уламжлалт харваачдын холбооны энэ оны улсын аварга шалгаруулах харвуул наадам болжээ. Энэхүү наадам нь анх удаа Улсын аврага шалгаруулах тэмцээн зохион байгуулж буй аж. Наадмын онцлог нь зэв бүхий сумаар олон төрөл, олон зайд харвадаг байна. Энэ төрлөөр улсын баяр наадамд харвадаггүй ч тамирчид олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа оролцож амжилт үзүүлж байсан удаатай гэнэ. УАШТ-ний эрэгтэй харваачдын ангилалд “Бурхан Халдун” группийн харваач, спортын мастер Ц.Энхчулуун түрүүлж, “Хангарьд” клубийн залуу харваач Б.Мянганбуу удаалсан бол “Алдар” спорт хорооны харваач хошой мэргэн Ц.Баасанхүү гуравдугаар байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Цэцэг нэгдүгээр байрыг эзэлж, удаах байрт Өмнөговь аймгийн харваач улсын мэргэн И.Цэцэгмаа , Дорноговь аймгийн харваач, спортын мастер С.Гандаваа нар тус тус  шалгарсан байна.

                                                                                                                                             Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж