УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хэд, хэдэн орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзах юм байна. Тодруулбал, 12.00 цагт Японы Элчин сайд, 12.30 цагт БНСУ-ын Элчин сайд, 15.00 цагт Туркийн Элчин сайд бараалхаж, УИХ-ын даргатай уулзахаар болсон аж. Харин 11.40 цагт УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлэх юм байна.
Г.ДАРЬ