Францын Лиллей хотноо наймдугаар сарын 9-23-ны хооронд Дэлхийн оюун ухааны спортын II дугаар наадам болж, манай улсын зуун буудалт даамын шилдэг тамирчид оролцлоо. Дэлхийн Оюуны спортын наадмын тvргэн тоглолтын багийн тэмцээнд эрэгтэй баг зургадугаар байр, эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзлээд байсан бол өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 100 буудалт даамын багийн хоёр тоглогч оролцдог түргэн тоглолтын (rapid-5 минут) тэмцээнд спортын мастер Э.Мандахнаран, Б.Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү манай улс дэлхийн оюуны спортын их наадмаас анхны медалиа хүртэж байна. Энэхүү төрөлд эрэгтэй баг маань тавдугаар байр эзэлсэн байна. Манай эмэгтэй баг наймдугаар сарын 21-нд өндөрлсөн түргэн тоглолтын багийн тэмцээнд хүрэл медалийн төлөө Голландын багтай тоглож 2:2-оор тэнцсэн ч эхний ширээнд хожигдсон хожигдолоороо дөрөвдүгээр байр эзэлсэн бол тэмцээний сүүлийн өдөр 5 минутын түргэтгэсэн төрлөөс хүрэл медаль хүртлээ. Даамын таван төрөлд нийт 16 багц медалиас манай улс нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 20-р байр эзэлсэн байна.
Эрэгтэйчүүд маань хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч оролцсон төрөл бүртээ тавдугаар, зургадугаар байрыг эзэлж Бээжингийн амжилтаа ахиулсан байна. Харин ОУХМ Д.Эрдэнэбилэг Азийн шилдэг тоглогчоор шалгарч ирэх 12-р сард Бээжинд болох шилдэг 12-н тулаанд өрсөлдөх эрх авсан байна.
Манай тамирчид наймдугаар сарын 29-ны өглөө Улаанбаатарт буух юм байна.
НЭМЭЛТ
Нийт 100 гаруй улс оролцсоноос ОХУ 7 алт, 10 мөнгө, 5 хүрэл, БНХАУ (6+4+4), Тайвань (4+4+3) улсууд тэргүүлсэн бөгөөд манай улс нэг хүрэл медальтай 20-р байр эзэлсэн байна.
Дашрамд дуулгахад, Дөрвөн жилд нэг удаа зохиогдож буй Дэлхийн оюун
ухааны анхны наадам 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион
байгуулагдахад шатар, зуун буудалт даам, го даам, хөзрийн тоглоом зэрэг
төрлөөр явагдаж байсан байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР