Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Э.Бадар-Ууган баатар олимпийн алтан медаль хүртэж байлаа. Эх орноо олимпийн аваргатай болгосон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёроороо монголчууд гоёх дуртай. Спортын гайхамшиг, спортын хүнд бэрхийг туулан давж, элэг нэгт ахан дүүсээ бүгдийг нь “дагуулан”, олимпийн оргил цэнгэлд аваачсан Э.Бадар-Уугандаа медалийн баярын мэнд хүргэе. Лондонд тэр Н.Түвшинбаяр аварга шиг “тулалдах” бүрэн боломж байсан. Хамгийн хатуу “өрсөлдөгч” болсон бэртэл гэмтлээ хурдан ялаад, тив, дэлхий, олимпийн дэвжээнд амжилтаа дуурсгахыг ерөөе.
Бээжингийн олимпийн рингэнд өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан шиг гайхамшигт тулааныг дахин харахыг хүлээж байна.
“ОДТОЙ АВАРГА” дууг ЭНД дарж сонсоно уу.
Т.МАША