“Чингис хаан” нисэх буудалд тэсрэх бодис байршуулсан байж магадгүй гэсэн шалтгаанаас болж, өглөөний Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг түр хойшлоод байна. Одоогоор нисэх буудалд онцгой байдал зарлаж, холбогдох байгууллагынхан нэгжлэг хийж байна.
Энэ талаар "МИАТ" компанийн албаны хүнээс тодруулахад "Онцгой байдлын газар, Нисэхийн аюулгүй үйл ажиллагаа, чанарын алба, Хил, гаалийнхан хамтран шалгалт хийгээд бараг дуусч байна. Одоогоор ямар нэгэн илэрсэн зүйл байхгүй. Тиймээс бид зорчигчдоо онгоцонд суулгаж эхлээд байна. Нислэг 10 цагийн үед хөөрөх байх" гэв.
Д.ЖАРГАЛ