Чингэлтэй дүүргийн I хорооны 38 дугаар байрны гурван давхраас 88 настай эмээ үсрэн, амиа хорлохыг завдсан байна. Дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд уржигдар орой ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэнийг тагтан дээрээс буулгажээ. Тэрбээр гэрийнхэнтэйгээ маргалдсаны дараа амиа хорлохыг оролдсон бөгөөд одоо Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Д.ЖАРГАЛ