Хичээлийн шинэ жилийг Apple-тай угтацгаая

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийг Apple-тай угтацгаая



ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ APPLE-ТАЙ УГТАЦГААЯ
Урамшуулалтай, бэлэгтэй,засвар үйлчилгээтэй, өргөтгөсөн худалдаа эхэллээ

Зуны зугаатай өдрүүд ард үлдэж хичээл сургуульдаа явах цаг хаяанд ирлээ. Жил бүрийн намар 9-р сард оюутан залуусын тооллоор нэгэн шинэ жил эхэлдэг. Улс орны ирээдүйг залуусаар нь төсөөлдөг жишиг бий. Орчин цагийн хөгжлийг дагаад залуусын амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж шинэчлэгдсээр байна. Ялангуяа аливаа шинэ содон зүйлийн үргэлж түрүүнд нь явж байдаг залуусын хэрэглээ улам боловсронгуй, улам шинэ болсоор байгаа билээ. Зөвхөн шинэ загвар төдийхнөөр хязгаарлагдаад зогсохгүй өөрсдийн амьдралын хэв маяг, хэрээглээнийхээ онцлогт тааруулахаас гадна дэлхий нийтийн чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлтийн их давалгаанаас хоцрохгүй байх нь чухал. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг байлдан дагуулж сая сая хэрэглэгчдийн амьдралын салшгүй хэсэг болоод байгаа Apple-ийн Монгол дахь хэрэглээ ч тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. Зөвхөн дуу, хөгжим, энтертайнмент хэрэгцээгээ хангаад зогсохгүй аюулгүй найдвартай ажиллагаа, классик энгийн загвар, алимны логогоор ижилсэгчдийн хэв маяг газар авч байгаа нь үнэн. Дуу хөгжмийг өөрсдийн хүссэнээрээ ангилж, хадгалж, сонсоход iPOD-ноос илүү тохиромжтой, эвтэйхэн, даацтай бүтээгдэхүүн байхгүй. Компьютерийн бүхий л хэрэгцээг хангаж, хаана ч явсан итгэлтэй, вирусны халдлагааас ангид, гацалт бараг үүсдэггүй MacBook Pro загварыг ч Монголчууд өргөн хэрэглэх болсон. Тэгвэл Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч ENTERA STORE-ийн “Хороолол” салбар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан бэлэг урамшууллаар дүүрэн өргөтгөсөн худалдааг эхлээд байна. Тухайлбал худалдан авалт тутамд бэлгийн карт дагалдуулж өгч байгаа аж. Дэлгүүрт худалдаалагдаж байгаа 23 брэндийн 300 гаруй бүтээгдэхүүнээс хүссэнээрээ сонголтоо хийх бэлгийн картыг найз нөхөддөө бэлэглэж болохоос гадна өөрийн хүссэн сонголтоо хийх ч боломжтой юм. Хичээлийн хэрэгслүүдээ цөмийг нь багтаагаад зогсохгүй энгийн үед ч өөрийн хэрэгцээгээ бүрэн хангах цүнхний худалдааг мөн санал болгоод байгаа юм. Зөвхөн ENTERA STORE-д худалдаалагддаг тул та өөр бусдаас оцгойрохыг хүсвэл хичээлийн цүнхээ сонгоод аваарай. TOUCH болон NANO загварын IPOD-нуудад чихэвч, цаг болгон хэрэглэх оосор, гэр болон дагалдах хэрэгслийн урамшууллыг санал болгох болно. Та хүссэнээрээ сонголтоо хийгээд, бэлэгтэй, багцын хямдралтай худалдаагаар APPLE-ийн хэрэглэгч болох боломж нээгдэж байна.

Мөн энэхүү худалдааны үеэр ITunes буюу APPLE-ийн хөгжим, программ, application-ийн талаарх зөвлөгөө, сургалт явагдах бөгөөд өөрийн IPAD, IPHONE болон APPLE-ийн бүтээгдэхүүнийхээ талаарх бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжоор хэрэглэгчдээ хангах юм байна. Хэрэглэгчдийн хувьд засвар үйлчилгээний талаар ойлголт бага байдгаас өөрсдийн төхөөрөмжийн гэмтэл болон давуу боломжуудыг ашиглах тал дээр ойлголт дутмаг байдаг. Тэгвэл энэхүү өргөтгөсөн худалдаанаас үнэгүй зөвлөгөө мэдээлэл авч болохоос гадна оношлуулж болох аж. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа 9-р сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хичээлийн шинэ жилийг APPLE-тай угтацгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж